- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 04 дүгээр сарын 14 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"9.5.Гадаадын цэргийн сургууль, академи, дамжаанд суралцагчийг сонгон шалгаруулах, сургалтын тэтгэлгийн хэмжээ, тэтгэлэг олгох журмыг Засгийн газар батална."
2 дугаар зүйл.Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын "18 өдөр" гэснийг "15 өдөр" гэж, мөн зүйлийн 7.1.10 дахь заалтын "цалин хөлс" гэснийг "сургалтын тэтгэлэг" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 7.1.17, 7.1.21 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
