- Нүүр
- Монгол Улсын хууль
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 04 дүгээр сарын 14 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "60 нас" гэснийг "65 нас" гэж, "55 нас" гэснийг "60 нас" гэж, "эмэгтэй" гэснийг "даатгуулагч" гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн "50 нас" гэснийг "55 нас" гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн "60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй" гэснийг "энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан насанд хүрсэн даатгуулагч" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
