A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ХУУЛИЙН ЗҮЙЛ, ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 04 дүгээр сарын 14 өдөр 

Төрийн ордон, Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ХУУЛИЙН ЗҮЙЛ, ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд доор дурдсан агуулгатай 6 дугаар зүйл нэмсүгэй:

Хэвлэх

"6 дугаар зүйл.2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд газрын дор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчийн тэтгэврийн эрхийг хэвээр хадгална."

Хэвлэх

2 дугаар зүйл.1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"2 дугаар зүйл.Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг доор дурдсанаар тогтооно:

Хэвлэх

1/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас:

Тэтгэвэр тогтоолгох он

Хөдөлмөрийн халуун нөхцөлд ажилласан даатгуулагч

Газрын дор ажилласан даатгуулагч

эрэгтэй

эмэгтэй

эрэгтэй

2017

50 нас

45 нас

50 нас

2018

50 нас 6 сар

45 нас 6 сар

50 нас 6 сар

2019

51 нас

46 нас

51 нас

2020

51 нас 6 сар

46 нас 6 сар

51 нас 6 сар

2021

52 нас

47 нас

52 нас

2022

52 нас 6 сар

47 нас 6 сар

52 нас 6 сар

2023

53 нас

48 нас

53 нас

2024

53 нас 6 сар

48 нас 6 сар

53 нас 6 сар

2025

54 нас

49 нас

54 нас

2026

54 нас 6 сар

49 нас 6 сар

54 нас 6 сар

2027

55 нас

50 нас

55 нас

2/Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн эрэгтэй, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас:

3/Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн эрэгтэй, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас:

3 дугаар зүйл.1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн дугаарыг "7" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД