A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 04 дүгээр сарын 14 өдөр 

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/12 дугаар зүйлийн 12.1.22 дахь заалт:

"12.1.22.концессын зүйлийн жагсаалтын төслийг энэ хуулийн 32.2-т заасан танилцуулгад тусган, энэ хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, төсвийн хүрээний мэдэгдэл болон тухайн жилийн төсвийн хязгаарт нийцсэн эсэхийг хянан, нийцсэн бол зөвшөөрөл олгох."

2/23 дугаар зүйлийн 23.12 дахь хэсэг:

"23.12.Энэ хуулийн 23 дугаар зүйлд заасныг үл харгалзан өмч хувьчлалын орлогыг төсвийн орлого хэсэгт бүртгэхгүй төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр талд бүртгэнэ."

3/32 дугаар зүйлийн 32.2.21 дэх заалт:

"32.2.21.энэ хуулийн 33.2.9-д заасан концессын гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, түүний үндэслэл, тооцоо, Концессын тухай хуулийн 10.3-т заасан мэдээлэл."

4/33 дугаар зүйлийн 33.2.9 дэх заалт:

"33.2.9.Концессын тухай хуулийн 4.1.2-т заасан төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг хавсралтаар /нэр, байршил, хүчин чадал, хэрэгжүүлэх хугацаа, тэдгээрт тавигдах тусгай шаардлага, нөхцөл/."

5/59 дүгээр зүйлийн 59.2.4 дэх заалт:

"59.2.4.энэ хуулийн 59.1.3, 60.2.5-д заасан эх үүсвэрийг хандивлагч талаас болон урамшуулал, дэмжлэг олгогч байгууллагаас хүлээн авагч талыг тусгайлан заасан тохиолдолд тухайн сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн санд шууд хуваарилах ба итгэлцүүрээр хуваарилах хөрөнгөд тооцохгүй."

6/59 дүгээр зүйлийн 59.6 дахь хэсэг:

"59.6.Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас энэ хуулийн 59.1.3-т заасан эх үүсвэрийг хандивлагч талаас болон урамшуулал, дэмжлэг олгогч байгууллагаас хүлээн авагч талыг тусгайлан заасан тохиолдолд тухайн орон нутгийн хөгжлийн санд шууд хуваарилах ба итгэлцүүрээр хуваарилах хөрөнгөд тооцохгүй."

7/71 дүгээр зүйлийн 71.6 дахь хэсэг:

"71.6.Энэ хуулийн 60.7 дахь хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө."

2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.3 дахь заалтын "тусламж, хандив", 60 дугаар зүйлийн 60.2.5 дахь заалтын "хандив, тусламж" гэсний дараа ", дээд шатны байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс олгох урамшуулал, дэмжлэг" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.21 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"11.1.21.Монгол Улсын Засгийн газраас тусгайлан эрх олгосноос бусад тохиолдолд гадаадын тусламж авах асуудлаар хэлэлцээ хийх, гэрээ, хэлэлцээр байгуулах, гэрээ хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах;"

4 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.1, 56.2.2 дахь заалтын "70 хувийг" гэснийг "60 хувийг 2017 оны төсвийн жилд, 40 хувийг 2018 оны төсвийн жилд, 60 хувийг 2019 оны төсвийн жилд, 70 хувийг 2020 оны төсвийн жилээс эхлэн" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн "хувьчилсан, худалдсан," гэснийг хассугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД