- Нүүр
- Монгол Улсын хууль
- КОНЦЕССЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 04 дүгээр сарын 14 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
КОНЦЕССЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтын "Засгийн газар" гэсний өмнө "Улсын Их Хурал," гэж, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтын "төрийн өмчийн" гэсний өмнө "Төсвийн тухай хуулийн 33.2.9-т зааснаас бусад" гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Концессын тухай хуулийн дараахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэг:
"9.5.Концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь концессын зүйлийн жагсаалтын талаархи саналаа энэ хуулийн 10.3-т заасны дагуу болон зардал, ашгийн тооцооны хамт боловсруулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр Засгийн газарт хүргүүлнэ."
2/10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг:
"10.1.Төсвийн тухай хуулийн 33.2.9-т зааснаас бусад төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг Засгийн газар батална."
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
