- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
("ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ", 2017 ОН, №16)
1 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй:
/12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг:
"12.2.Энэ хуулийн 12.1.2-12.1.6-д заасан аргачлал нь дараахь хууль тогтоомжийн төсөл боловсруулахад хамаарахгүй:
12.2.1.гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаархи олон улсын гэрээ;
12.2.2.тухайн жилийн улсын төсөв, төсвийн тодотгол;
12.2.3.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл;
12.2.4.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр;
12.2.5.Засгийн газрын өрийн удирдлагын стратеги;
12.2.6.улсын төсвийн гүйцэтгэл батлах тухай;
12.2.7.Дайны байдлын тухай хуулийн 5.1, Дайн бүхий байдлын тухай хуулийн 5.1-д заасан Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл;
12.2.8.Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай;
12.2.9.Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх;
12.2.10.энэ хуулийн 6.2, 6.3-т заасан тогтоолын төсөл;
12.2.11.Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын төсөл батлах тухай;
12.2.12.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай;
12.2.13.улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай;
12.2.14.хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай;
12.2.15.төрөөс мөнгөний талаар тухайн жилд баримтлах үндсэн чиглэл батлах тухай;
12.2.16.албан тушаалтныг томилох, чөлөөлөх тухай.
2/38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэг:
"38.8.Энэ хуулийн 12.2-т заасан хууль тогтоомжийн төсөлд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахгүй байж болно."
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
