A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 04 дүгээр сарын 14 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Онцгой албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай 7.2 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"7.2.Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө."

2 дугаар зүйл.Онцгой албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн гарчгийн "татвараас" гэсний дараа "хөнгөлөх," гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг:

"6.1.Энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан бараа болон эх орны үйлдвэрийн автобензин, дизелийн түлшний тогтоосон биет нэгжид дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:

Д/д

Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл

Биет

нэгж

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/

2018

2019

2020 он ба түүнээс хойш

1

Хүнсний зориулалттай спирт

Согтууруулах ундааны үйлдвэрт худалдсан

1 литр

1 595

1 670

1 740

Эмийн үйлдвэр, хүн, мал эмнэлгийн хэрэгцээнд худалдсан

1 литр

1 450

1 450

1 450

бусад газарт худалдсан

1 литр

15 950

16 700

17 400

2/6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг:

"6.3.Энэ хуулийн 4.1.4-т заасан суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:

Д/д

Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж /см3_#/

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/

Үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа /жилээр/

0-3 жил

4-6 жил

7-9 жил

10 ба түүнээс дээш жил

1

1500 ба түүнээс доош

750 000

1 600 000

3 350 000

10 000 000

2

1501-2500

2 300 000

3 200 000

5 000 000

11 700 000

3

2501-3500

3 050 000

4 000 000

6 700 000

13 350 000

4

3501-4500

6 850 750

8 000 000

10 850 000

17 500 000

5

4501 ба түүнээс дээш

14 210 000

27 200 000

39 150 000

65 975 000

4 дүгээр зүйл.Онцгой албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 7.1.6, 7.1.7 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.Энэ хуулийн 1, 2, 4 дүгээр зүйл, 3 дугаар зүйлийн 2 дахь заалтыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс, 3 дугаар зүйлийн 1 дэх заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД