- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 04 дүгээр сарын 21 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хөдөлмөрийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг нэмсүгэй:
1/231-233дугаар зүйл:
"231дүгээр зүйл.Туршилтын хугацаа
231.1.Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно.
231.2.Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна.
231.3.Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцно.
232дугаар зүйл.Дагалдан ажиллуулах хугацаа
232.1.Ажилтныг мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлага эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулж болно.
232.2.Дагалдан ажиллуулах хугацаа гурван сар хүртэл байна.
233дугаар зүйл.Цагаар ажиллах
233.1.Ажил олгогч цагаар ажиллах ажилд ажилтан авч ажиллуулж болно.
233.2."Цагаар ажиллах" гэж ажил олгогчоос тодорхой ажил, үүргийг биечлэн гүйцэтгүүлж, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагт нь тохирсон цалин хөлсийг тухай бүр тооцож олгохыг хэлнэ.
233.3.Цагаар ажиллах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээнд гүйцэтгэх ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг талууд харилцан тохиролцож тусгана."
2/49 дүгээр зүйлийн 49.4-49.6 дахь хэсэг:
"49.4.Энэ хуулийн 231, 232дугаар зүйлд заасан хугацаанд олгох цалин хөлсний хэмжээг талууд тохиролцож болно.
49.5.Цагаар ажиллах ажилтны цагаар болон хийснээр нь олгох цалингийн хэмжээ ижил ажлын байранд бүрэн цагаар ажилладаг ажилтныхтай адил байна.
49.6.Цагаар ажилласан ажилтны цалин хөлсийг гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагаар нь тооцож тухай бүр олгоно."
2 дугаар зүйл.Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтын "сургалтын" гэснийг "дагалдан ажиллуулах" гэж, 141 дүгээр зүйлийн 141.1.11 дэх заалтын "5 000-20 000" гэснийг "500 000-1 000 000" гэж, "50 000-100 000" гэснийг "5 000 000-10 000 000" гэж, 49 дүгээр зүйлийн 49.4, 49.5 дахь хэсгийн дугаарыг "49.7, 49.8" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтын "Туршилтын болон сургалтын хугацаа нь 6 сараас илүүгүй байна." гэснийг хассугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
