- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
("ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ", 2017 ОН, №20)
1 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/12 дугаар зүйлийн 12.2.17-12.2.24 дэх заалт:
"12.2.17.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 161.1-д заасан хууль тогтоомжийн төсөл;
12.2.18.Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.4.1, 3.4.3-т заасан асуудлаар боловсруулсан хууль тогтоомжийн төсөл;
12.2.19.дипломат харилцаа тогтоох тухай;
12.2.20.дипломат төлөөлөгчийн газрын түвшин, байршлыг тогтоох тухай;
12.2.21.төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай;
12.2.22.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай;
12.2.23.онцгой албан татвар ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх тухай Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл;
12.2.24.энэ хуулийн 24.2-т заасны дагуу хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулахаар боловсруулсан хууль тогтоомжийн төсөл."
2/12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг:
"12.3.Энэ хуулийн 12.1.2-т заасан хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал дараах хууль тогтоомжийн төсөл боловсруулахад хамаарахгүй:
12.3.1.тухайн асуудлыг гагцхүү хуулиар зохицуулахаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан;
12.3.2.Монгол Улсын олон улсын гэрээгээр Монгол Улс тухайн асуудлаар дотоодын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, шинээр боловсруулахаар тусгайлан үүрэг хүлээсэн;
12.3.3.энэ хуулийн 12.1.6-д заасан аргачлалын дагуу хийсэн үнэлгээгээр тухайн хуулийг шинэчлэн найруулах, эсхүл өөрчлөлт оруулах, хүчингүй болгох зөвлөмж гарсан."
3/20 дугаар зүйлийн 20.12 дахь хэсэг:
"20.12.Хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан дэгийг баримтална."
4/22 дугаар зүйлийн 22.1.5 дахь заалт:
"22.1.5.хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл."
5/261дүгээр зүйл:
"261 дүгээр зүйл.Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл
261.1.Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийг хүчингүй болгосноор өмнө нь хүчингүй болсон хуулийн үйлчлэл сэргэхгүй."
6/40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг:
"40.3.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46.1-д заасан Хөтөлбөр болон Үндсэн чиглэлийн хэрэгжилт, мөн хуулийн 47.2-т заасан тайлан нь энэ хуулийн 40.2-т заасан шаардлагыг хангасан байна."
7/51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг:
"51.3.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг тухайн хууль тогтоомжийг дагаж мөрдсөнөөс хойш 5 жил тутамд хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд дээрх хугацаанаас өмнө хийж болно."
2 дугаар зүйл.Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтын "тандан судлах" гэсний дараа ", эсхүл энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх" гэж, 12 дугаар зүйлийн 12.2.15 дахь заалтын "төрөөс мөнгөний" гэсний дараа "бодлогын" гэж, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн "судалсны" гэсний дараа ", эсхүл хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний" гэж, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн "төслөө" гэсний дараа "түүний үзэл баримтлал, танилцуулга, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан, эсхүл тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийсэн тайлангийн хамт" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Хууль тогтоомжийн тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/12 дугаар зүйлийн 12.2.1 дэх заалт:
"12.2.1.олон улсын гэрээ соёрхон батлах тухай;"
2/13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг:
"13.2.Энэ хуулийн 12.1.2-т заасан аргачлалаар дараах асуудлыг судалж, зөвлөмж гаргана:
13.2.1.Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хуульд нийцэх эсэхийг судлах;
13.2.2.тухайн асуудлыг хууль тогтоомжоор зохицуулах шаардлагатай эсэхийг тодорхойлох;
13.2.3.тухайн асуудлыг зохицуулах эрх зүйн хэм хэмжээг тодорхойлох;
13.2.4.зохицуулах эрх зүйн хэм хэмжээний эерэг болон сөрөг талыг харьцуулан судлах;
13.2.5.хүний эрх, эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх үр нөлөөг урьдчилан тооцсоны үндсэн дээр тухайн асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй хувилбарыг тодорхойлох;
13.2.6.шаардлагатай тохиолдолд тухайн асуудлаар бусад улсын эрх зүйн зохицуулалтын талаархи судалгаа хийх."
3/15 дугаар зүйл:
"15 дугаар зүйл.Хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг батлах
15.1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн өөрийн санаачлах хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, батална.
15.2.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн санаачлах хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлж болно. Энэ тохиолдолд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн зөвлөмж гаргана.
15.3.Засгийн газрын санаачлах хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.
15.4.Хууль тогтоомжоор зохицуулах нийгмийн харилцаа нь Засгийн газрын хэд хэдэн гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байвал хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.
15.5.Төрийн захиргааны төв байгууллагын боловсруулсан санхүү, төсөв, татварын чиглэлээрх хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санхүү, төсвийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдтэй хамтран батална.
15.6.Олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг тухайн гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гадаад хэргийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдтэй хамтран батална.
15.7.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах нийгмийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг дангаар батална:
15.7.1.төрийн байгуулалт, эрүү, иргэний зэрэг салбарын бус нийтлэг харилцаа;
15.7.2.хуулиар тогтоосон эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудал.
15.8.Тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс ирүүлсэн хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг энэ хуулийн 15.3-15.6-д заасан Засгийн газрын гишүүн 30 хоногийн дотор хянан үзэж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
15.8.1.төслийг дэмжиж хамтран батлах;
15.8.2.төслийг дахин боловсруулах санал гаргаж, буцаах;
15.8.3.тухайн харилцааг хуулиар зохицуулах шаардлагагүй тухай дүгнэлт гаргах.
15.9.Энэ хуулийн 15.8.2, 15.8.3-т заасны дагуу хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг хянасан талаархи санал, дүгнэлтэд үндэслэлийг тодорхой заана.
15.10.Тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг хамтран батлуулахаар хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэхдээ хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан, эсхүл тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн тайланг хамт ирүүлнэ."
4/30 дугаар зүйлийн 30.7 дахь хэсэг:
"30.7.Нэр томьёо нь тодорхой утга агуулгаар зөвхөн нэг бүлэг, зүйл, хэсэг, заалтын хүрээнд хэрэглэгдэх бол түүний тодорхойлолт, тайлбарыг холбогдох бүлэг, зүйл, хэсэг, заалтын дотор байрлуулж болно."
5/33 дугаар зүйлийн 33.2.1 дэх заалт:
"33.2.1.хуулийн төслийн ерөнхий агуулга, зохицуулах харилцаа, хуулийн төсөлд тусгасан зарчмын шинжтэй зохицуулалтын талаар;"
6/40 дүгээр зүйлийн 40.1.8 дахь заалт:
"40.1.8.энэ хуулийн 15.2-т заасны дагуу хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлсэн тохиолдолд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвлөмж;"
7/41 дүгээр зүйл:
"41 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх
41.1.Хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ.
41.2.Хууль санаачлагч энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрийг хангаж, хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлэхээс өмнө Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлнэ.
41.3.Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга хууль тогтоомжийн төслийг 72 цагийн дотор энэ хуулийн 40.1, 40.2-т заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, шаардлага хангуулах арга хэмжээ авах, мөн хугацаанд шаардлага хангаагүй бол хууль санаачлагчид буцаана.
41.4.Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга энэ хуулийн 40.1, 40.2-т заасан шаардлагыг хангасан төслийг Улсын Их Хурлын даргад танилцуулж, Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлэхээр товлосон хугацааг хууль санаачлагчид албан бичгээр мэдэгдэнэ."
4 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх заалтын "төслийг" гэснийг "төслийн эх бичвэрийг" гэж, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 46 дугаар зүйлийн "таниулах" гэснийг "сурталчлах" гэж, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн "үр нөлөөг судалсны" гэснийг "үр дагаварт үнэлгээ хийсний" гэж, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн "мэргэжилтнийг" гэснийг "албан тушаалтан, түүнчлэн судлаач, эрдэмтнийг" гэж, 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтын "мэргэжилтнээс" гэснийг "албан тушаалтан, түүнчлэн судлаач, эрдэмтнээс" гэж, 12 дугаар зүйлийн 12.2.7 дахь заалтын "5.1-д" гэснийг "5.1, Дайчилгааны тухай хуулийн 6.4-т" гэж, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн "Энэ хуулийн 12.1.3-т заасан аргачлалд дараах асуудлыг тусгана:" гэснийг "Энэ хуулийн 12.1.3-т заасан аргачлалын дагуу хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг дараах байдлаар үнэлж, зөвлөмж гаргана:" гэж, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийн "үр дагаврыг үнэлэхэд" гэснийг "үр дагаварт үнэлгээ хийхэд" гэж, 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсгийн "Сайдын зөвлөлөөр хэлэлцүүлcний дараа холбогдох бусад баримт бичгийн хамт" гэснийг "хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан, эсхүл тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийсэн тайлангийн хамт" гэж, 20.5 дахь хэсгийн "төрийн захиргааны төв байгууллага" гэснийг "Засгийн газрын гишүүн" гэж, 20.7, 20.8 дахь хэсгийн "санаачилсан" гэснийг "санаачлах" гэж, 21 дүгээр зүйлийн 21.9.1 дэх заалтын "Үндсэн чиглэлд" гэснийг "бусад хуульд" гэж, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн "Засгийн газар" гэснийг "Хууль санаачлагч" гэж, 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийн "хэлбэрт оруулж" гэснийг "дарааллаар" гэж, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийн "Хууль санаачлагч" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол хууль санаачлагч" гэж, 38.2 дахь хэсгийн "үр нөлөөний үнэлгээний тайлан болон үзэл баримтлалыг" гэснийг "үзэл баримтлал, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан, эсхүл тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийсэн тайланг" гэж, 38.3 дахь хэсгийн "30-аас" гэснийг "15-аас" гэж, 38.8 дахь хэсгийн "Энэ хуулийн" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн" гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтын "судалгааны тайлан" гэснийг "хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг тандан судалсан, эсхүл хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийсэн тайлан" гэж, Наймдугаар бүлгийн гарчгийг "ХУУЛЬ ТОГТООМЖИЙН САН БҮРДҮҮЛЭХ, ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ НИЙТЛЭХ, ОЛОН НИЙТЭД СУРТАЛЧЛАХ" гэж, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийн дугаарыг "40.4" гэж, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсгийн "Хууль тогтоомжийн эмхэтгэл"-д гэснийг ""Төрийн мэдээлэл" эмхэтгэлд" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Хууль тогтоомжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 43.1 дэх хэсгийн "хэвлэн" гэснийг, 20 дугаар зүйлийн 20.7 дахь хэсгийн "эцэслэн" гэснийг, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн "хуулийг бүхэлд нь," гэснийг, 24.4 дэх хэсэг, мөн зүйлийн 24.5.4 дэх заалтын "хууль," гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалт, 19 дүгээр зүйл, 21 дүгээр зүйлийн 21.9.2 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.11 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэг, 48 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
