A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 05 дугаар сарын 12 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4, 43.5 дахь хэсгийн ""Хууль тогтоомжийн эмхэтгэл"-д" гэснийг ""Төрийн мэдээлэл" эмхэтгэлд" гэж, 43.6 дахь хэсгийн ""Хууль тогтоомжийн эмхэтгэл"-ийг" гэснийг ""Төрийн мэдээлэл" эмхэтгэлийг" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД