- Нүүр
- Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬТАЙ ХОЛБОГДСОН МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ / Дүгнэлт /

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
1996 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр
Дугаар 07
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
ТУХАЙ ХУУЛЬТАЙ ХОЛБОГДСОН МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ / Дүгнэлт/
Үндсэн хуулийн Цэцийн энэ дүгнэлтийг 1996 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Төрийн ордны 251 дүгээр тасалгаанд үйлдэв. Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Л.Баасан, Ж.Бямбаа, С.Жанцан, Д.Чилхаажав /илтгэгч/ нар оролцов. Цэцийн хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэндээхүү, маргагч талыг төлөөлж Сүхбаатар дүүргийн иргэн Г.Ганболд, Монгол Улсын Дээд шүүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дашням, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Батчулуун, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Сугар нар тус тус оролцов. |
Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн иргэн Г.Ганболд Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөл, түүнд холбогдуулан өгсөн тайлбартаа доорхи асуудлыг тавьж байна. Үүнд: |
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн байгууллагын зохион байгуулалт, санхүү, материал-техникийн хангамж үйлчилгээ"-г хууль зүйн сайд эрхлэхээр тусгасан заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн "Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийн бие даан ажиллах нөхцөлийг хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно" гэсэн 49 дүгээр зүйлийг бүдүүлгээр зөрчиж буй нь дараахь байдлаар илэрч байна. Үүнд: |
Үндсэн хуулиар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг шүүх өөрөө л хангахаас гүйцэтгэх засаглал, тэр тусмаа ямагт төсөв хөрөнгөө барьж байдаг Засгийн газрын байгууллага хангахгүй. Нөгөө талаар төсөв хөрөнгөөр барьцаалж Засгийн газар шүүх, хуулийн гадна үлдэх боломжийг бий болгож байна. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлын баталгаа болсон Ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох Үндсэн хуулийн заалтыг зөрчиж хуулиас дээгүүр дүрэм /яамны/ гаргаж түүний зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулж эхлэхэд хүрч байна. |
Нэг эрх мэдлийн бие даасан байдлыг нөгөө эрх мэдэл хангана гэж үгүй. Нөгөө талаар хэрэв үнэхээр л шүүхийн ерөнхий зөвлөлийг Засгийн газрын бүтцэд байгуулж, шүүхийн зохион байгуулалт, санхүү, боловсон хүчний асуудлыг хариуцуулах байсансан бол Үндсэн хууль юу гэж шүүх эрх мэдлийн тухай бүлэгтээ энэ асуудлуудыг авч үзэх билээ. Ийм болохоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Хууль зүйн сайд байх тухай заалт ч угтаа Үндсэн хууль зөрчиж байгаа юм. |
Шүүхийн зохион байгуулалтын асуудлыг Хууль зүйн сайд эрхэлснээр хуулиар байгуулагдах учиртай шүүхийг Засгийн газар байгуулж, дуртай үедээ, дуртай газраа, дуртай хүмүүсээс бүрдсэн, дуртай асуудлаа шийддэг шүүх байгуулахад хүргэхгүй гэх үндэсгүй юм. |
Иймд Үндсэн хуулийн баталгаа болсон Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц олон талаас нь нягтлан үзэж, нухацтай шударга шийдвэр гаргана гэдэгт найдаж байна гэжээ. |
Монгол Улсын Дээд шүүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дашням Үндсэн хуулийн Цэцэд ирүүлсэн тайлбартаа: Шүүхийн байгууллагын зохион байгуулалт гэдэгт шүүхийг байгуулах, өөрчлөх, татан буулгах, байршил, орон тоог тогтоох, шүүгчийг шилж олох, шалгаруулах, бэлтгэх, давтан сургах зэрэг ажил ордог билээ. Гэтэл тэдгээрийг Хууль зүйн сайдын эрхлэх ажилд хамруулснаар Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийн байгууллагын бүрэн эрхийн асуудлыг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад шилжүүлж, Үндсэн хуулийн байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлийг Засгийн газрын нэг сайдын ажлын албаны хавсарга болгоход хүргэсэн байна. |
Түүнчлэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг үндэслэн Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Ерөнхий зөвлөлийн ажлын албаны бүтэц зохион байгуулалтыг Засгийн газар тогтоохоор заасан нь Ерөнхий зөвлөл гүйцэтгэх засаглалын хараат байдалд орж шүүхийн хараат бус байдлыг хангах Үндсэн хуулийн байгууллага бус, Хууль зүйн сайдын эрх үүргийг хэрэгжүүлэгч нэг механизм, ор нэрийн төдий, Хууль зүйн яамны аппаратын хавсарга байгууллага болж буй нь бүр ч тодорхой харагдаж байна. |
Энэ бүхэн нь шүүх, шүүгчийн бие дааж хараат бусаар ажиллах тухай Үндсэн хуулийн заалт зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж болох бүрэн үндэстэйг баталж байх тул Засгийн газрын хуульд өөрчлөлт оруулах тухай 1996 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуулийг Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон дүгнэлт гаргаж өгөхийг хүсч байна гэжээ. |
Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Сугар Үндсэн хуулийн Цэцэд ирүүлсэн тайлбартаа: Засгийн газрын хууль, Засгийн газрын 1994 оны 46 дугаар тогтоолын дагуу Хууль зүйн сайд хуульч боловсон хүчнийг сургах, давтан бэлтгэх асуудлыг хариуцаж байгаа бөгөөд шүүгчдийн эрх ашгийг хамгаалахад хөндлөнгөөс илүү бодитой хандаж оролцох үндэслэлтэй. Үүнээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн олонхийг хуучны адил шүүгчид бүрдүүлэх юм. Шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангах механизмыг хуулиар бий болгосон ба түүнийг зөвхөн шүүхдээ байна гэдгийг тогтоосон хууль байхгүй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгчийн төлөөлөгчийг оролцуулан, Зөвлөлийн дарга дээрх газрын төлөөлөгчдөөс хэн нь ч байх боломжийг хуулийнд тусгасан үүнийг нотолж байна. |
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь Хууль зүйн сайд болсноор энэ байгууллага Засгийн газрын байгууллага боллоо гэж дүгнэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Учир нь бүрэлдэхүүн болон зөвлөлийн бүрэн эрх нь иргэн Г.Ганболдын гомдол гаргахаас өмнөх байдлаас өөрчлөгдөөгүй байна. Шүүхийн төсвийг Засгийн газар биш Улсын Их Хурал баталдаг бөгөөд төсвийн төслийг Шүүхийн ерөнхий зөвлөл урьдах бүрэлдэхүүнээрээ боловсруулж, холбогдох газар оруулах учир төсвийг Засгийн газар мэдэж түүгээрээ барьцаалан шүүхийн гадна үлдэнэ гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй дүгнэлт болжээ. |
Шүүхийн санхүү, материал-техникийн хангамж, үйлчилгээний стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөр зохицуулалт, хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх гэдэг нь шүүх, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын "дундын" шинжтэй байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлөөс боловсруулсан бодлого чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газрын гүйцэтгэх байгууллага хариуцахаас шүүх өөрөө хариуцах тухай ойлголт байж болохгүйтэй холбоотой. |
Иймд эдгээр заалтыг шүүхийн хараат бус, бие даасан байдлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй болно гэжээ. |
Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Батчулуун нар Үндсэн хуулийн Цэцэд ирүүлсэн тайлбартаа: Засгийн газрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль нь Монгол Улсын шүүх эрх мэдлийн талаархи Үндсэн хуулийн 4 дүгээр бүлгийн 47, 48, 49, 50 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй болно. Монгол Улсын хууль тогтоомжоор Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн эрхлэх асуудал, үйл ажиллагааны хүрээ, заагийг ялгаатай болохыг баталгаажуулсан болно. Ийм учраас шүүх болон гүйцэтгэх эрх мэдэл нэг нь нөгөөгөөсөө хараат болсон тухай ойлголт нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. |
Шүүхийн төсөв, үйл ажиллагааг явуулах эдийн засгийн баталгааг төрөөс хангаж, шүүхийн төсвийг Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал баталж, улсын төвлөрсөн төсөвт тусгах тухай Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 60 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд Засгийн газрын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэхэмжлэлд дурьдсан дээрх заалтуудтай зөрчилдөөгүй болно гэжээ. |
Иргэн Г.Ганболд Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: Улс төрийн нэг нам засгийн эрхэнд гармагцаа шүүхийн байгууллагын зохион байгуулалт, санхүү, материал техникийн хангамж үйлчилгээг хариуцах эзнийг өөрчлөөд байвал төрийн ялын бодлогод ч ноцтой нөлөөлж болох юм гэв. |
Улсын Дээд шүүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дашням Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож гаргасан тайлбартаа: Шүүх өөрөө хараат бус байдлаа буюу санхүү, материал-техникийн хангамж үйлчилгээгээ өөрөө хариуцан шийдэж байгаа биш. Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар л хариуцаж байгаа юм. Энэ асуудлыг Хууль зүйн сайд эрхлэхээр болсон нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн хийх ажлыг Хууль зүйн сайд эрхлэхээр боллоо гэж би хувьдаа ойлгож байна. Энэ хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх үүргийг Хууль зүйн сайдад давхардуулан шилжүүлснээр Үндсэн хууль зөрчөөд байгаа юм гэв. |
Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Улсын Их Хурлын 1996 оны 7 дугаар сарын 26, 29-ний хуулинд орсон өөрчлөлтөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн үүргийг давхардуулаагүй. Ерөнхий зөвлөлийн үүрэг хуулийн дагуу яваандаа хэрэгжих л болно. Засгийн газрын болон Шүүхийн тухай хуулиудад орсон нэмэлт өөрчлөлт Үндсэн хуулийн заалтыг зөрчөөгүй гэв. |
Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Сугар Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Дээд шүүх, орон нутгийн шүүхүүд өөрийн Тамгын газартай байх бөгөөд энэ нь зөвхөн шүүхдээ л байна. Аймгийн Засаг даргын Тамгын газарт хуулийн хэлтэс гэж байгуулагдахгүй. Энэ нэмэлт өөрчлөлтөөр харин шүүх аж ахуйн хангамж муу байвал сайжруулах талаар Засгийн газарт хүсэлт шаардлага тавих эрх зүйн үндэстэй болж байгаагаараа хараат бус бие даасан байдал нь баталгаажиж байна. |
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын аппарат нь Хууль зүйн сайдын дэргэд байхаар Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрх, Хууль зүйн сайдын бүрэн эрх хоёр ялгаатай. Шүүх шүүн таслах үйл ажиллагаа явуулахдаа л хараат бус бие даасан байх болохоос аж ахуй хангалтын асуудлаа өөрсдөө хийснээр хараат бус бие даасан байдал нь баталгаажина гэж үзэж болохгүй гэжээ. |
ХЯНАВАЛ: |
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дугаарт "... шүүхийн байгууллагын зохион байгуулалт, санхүү, материал-техникийн хангамж үйлчилгээ..."-ний хүрээний стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөр зохиох, зохицуулалт, хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, үнэлж дүгнэх ажлыг Хууль зүйн сайд эрхлэхээр оруулсан нь Үндсэн хуульд заасан Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх үүргийг Засгийн газарт шилжүүлсэн бус Шүүхээс зөвхөн шүүн таслах эрх мэдлээ хэнээс ч хараат бус бие даасан байдлаар хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангахад чиглэгдсэн байна. |
Иймээс энэ талаархи иргэн Г.Ганболдын гомдлыг хангах боломжгүй байна. |
Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ГАРГАХ ДҮГНЭЛТ: |
"Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 1996 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дугаарт Монгол Улсын Хууль зүйн сайдад ... шүүхийн байгууллагын зохион байгуулалт, санхүү, материал-техникийн хангамж үйлчилгээ...-г Монгол Улсын Засгийн газрын гишүүний хувьд стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөр зохиох, зохицуулалт, хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, үнэлж дүгнэх ажлыг хариуцсаны хувьд эрхлүүлсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 4, 5 дугаар заалтыг зөрчөөгүй байна. |
Энэхүү дүгнэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг Улсын Их Хурлын намрын чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор мэдэгдэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилж байна. |
ДАРГА Г.СОВД |
ГИШҮҮД Л.БААСАН |
Ж.БЯМБАА |
С.ЖАНЦАН |
Д.ЧИЛХААЖАВ |
Текст томруулах
A
A
A

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
1996 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дугаар 07 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
ТУХАЙ ХУУЛЬТАЙ ХОЛБОГДСОН МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ / Дүгнэлт/
![]() |

Сонсох:
Таны санал хүсэлт