- Нүүр
- Монгол Улсын хууль
- ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 05 дугаар сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.1.6 дахь заалт нэмсүгэй:
"4.1.6.хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйлдвэрлэлийг хөгжүүлэх."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хог хаягдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
