- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХҮНСНИЙ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 05 дугаар сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.12 дахь хэсэг нэмсүгэй:
"6.12.Засгийн газар Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн 3.1.9-д зааснаас бусад зориулалтын бүтээгдэхүүнийг хандив, тусламжаар авахыг хориглоно."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
