- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 05 дугаар сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зар сурталчилгааны тухай хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 16.1.7, 16.1.8 дахь заалт нэмсүгэй:
1/16 дугаар зүйлийн 16.1.7, 16.1.8 дахь заалт:
"16.1.7.Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн 3.1.8-д зааснаас бусад нялх, балчир хүүхдэд зориулж үйлдвэрлэсэн хүнс болон хооллох хэрэгслийг сурталчлах;
16.1.8.чихэр, давс, транс болон ханасан тос ихээр агуулсан хоол, хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаанд хүүхэд оролцуулах."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
