- Нүүр
- Монгол Улсын хууль
- ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 05 дугаар сарын 18 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.1.15 дахь заалт нэмсүгэй:
"12.1.15.дээд боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь суралцагчийн тухайн жилд төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулна;"
2 дугаар зүйл.Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.15 дахь заалтын дугаарыг "12.1.16" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Залуучуудын хөгжлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
