- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт, тайлбар нэмсүгэй:
1/2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг:
"4.Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй."
2/2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн тайлбар:
"Тайлбар: -Энэ хуульд заасан "нэгж" гэж энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ойлгоно."
3/2.6 дугаар зүйл:
"2.6 дугаар зүйл.Гэмт хэргийн ангилал
1.Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ.
2.Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ."
4/5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
"4.Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно."
5/5.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
"4.Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 12 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг хүүхдийн эсрэг, эсхүл 16 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг үйлдсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно."
6/6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг:
"4.Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй."
7/6.15 дугаар зүйл:
"6.15 дугаар зүйл.Гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэх
1.Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, эсхүл хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэргийг илрүүлэхэд бодитой тусалсан хамтран ажиллах этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.
2.Энэ хуульд заасан хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүнийг хамтран ажиллах этгээдээр тооцохгүй."
8/7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг:
"9.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж тэнсэгдсэн хүн хохирлоо нөхөн төлөх хугацааг шүүх тогтооно."
9/7.4 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг:
"9.Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан сэтгэл заслын, донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж болно."
10/7.6 дугаар зүйл:
"7.6 дугаар зүйл.Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах
1.Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.
2.Ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргана.
3.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна.
4.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ялаас чөлөөлнө."
11/8.6 дугаар зүйл:
"8.6 дугаар зүйл.Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах
1.Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно.
2.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргана.
3.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна.
4.Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ялаас чөлөөлнө."
12/9.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг:
"4.Гадаад улсын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуульд заасан хуулийн этгээдийн нэгэн адил эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ."
13/9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
"2.Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно:
2.1.эрх хасах албадлагын арга хэмжээ;
2.2.татан буулгах албадлагын арга хэмжээ;
2.3.хуулийн этгээдийн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ."
14/9.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
"3.Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар нь гэмт хэрэг үйлдсэн бол салбар, төлөөлөгчийн газрыг татан буулгаж болно."
15/9.6 дугаар зүйл:
"9.6 дугаар зүйл.Хуулийн этгээдийн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ
1.Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хуулийн этгээдийн ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.
2.Хуулийн этгээдийн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ энэ хуулийн 7.5 дугаар зүйлд заасан журмыг баримтална."
16/9.7 дугаар зүйл:
"9.7 дугаар зүйл.Хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх
1.Энэ хуулийн тусгай ангид заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан бол доор дурдсан хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ:
1.1.бусад хуулийн этгээдтэй нийлүүлэн нэг хуулийн этгээд үүсгэсэн бол шинээр бий болсон хуулийн этгээдэд;
1.2.бусад хуулийн этгээдэд нэгтгэсэн бол нэгтгэж авсан хуулийн этгээдэд;
1.3.хуваах, тусгаарлах замаар өөр хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол тухайн гэмт хэрэгт холбогдох эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, үйл ажиллагааг шилжүүлэн авсан хувь хэмжээгээр нь зохих хуулийн этгээдэд;
1.4.хуулийн этгээд нь зохион байгуулалтын төрөл, хэлбэр, үндсэн зорилгоо өөрчлөх замаар өөрчлөгдсөн бол тухайн өөрчлөгдөн зохион байгуулагдсан хуулийн этгээдэд;
1.5.компани нь толгой компани, түүний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлын үүднээс гэмт хэрэг үйлдсэн бол толгой компанид.
2.Хэргийг хянан шийдвэрлэх явцад хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор санаатайгаар татан буулгасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг эд хөрөнгө хуваарилагдсан хувьцаа эзэмшигчдэд, үндэслэлгүйгээр аливаа хэлбэр, арга, хэрэгслээр эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг тухайн хуулийн этгээдээс шилжүүлэн авсан нэгдмэл сонирхолтой этгээд, эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг хариу төлбөргүйгээр шилжүүлсэн бусад хуулийн этгээдээс нөхөн гаргуулна.
3.Хуулийн этгээдэд энэ зүйлийн 1.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах боломжгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй бол шүүгч гэмт хэрэг үйлдэгдэх үед тухайн гэмт хэрэгт холбогдох эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, үйл ажиллагааг бүхэлд нь хариуцаж байсан хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
4.Энэ зүйлд заасан хуулийн этгээд өөрчлөн байгуулагдахаас өмнө тухайн гэмт хэргийн талаар мэдсэн эсэхээс нь үл хамааран эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ."
17/13.8 дугаар зүйлийн тайлбар:
18/17.1, 17.4 дүгээр зүйлийн тайлбар:
19/18.14 дүгээр зүйл:
"18.14 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх
1.Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл ногдох их хэмжээний орлогыг нуусан, худал мэдүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ."
20/18.15 дугаар зүйл:
"18.15 дугаар зүйл.Хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авах
1.Зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, даатгалын тохиолдлын бодит байдал, хохирлын хэмжээг худал мэдээлэх, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар даатгалын нөхөн төлбөр авсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;
2.2.бүлэглэж;
2.3.их хэмжээний даатгалын нөхөн төлбөр авч үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
21/18.16, 18.17 дугаар зүйл:
"18.16 дугаар зүйл.Барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих
1.Бусдын барааны тэмдэг, эсхүл газар зүйн заалтыг ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан, улсын хилээр нэвтрүүлсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.байнга тогтвортой үйлдсэн;
2.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
18.17 дугаар зүйл.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих
1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчиж бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, худалдсан, түгээсэн, улсын хилээр нэвтрүүлсний улмаас зохиогч, эрх эзэмшигчид их хэмжээний хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.байнга тогтвортой үйлдсэн;
2.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
22/22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
"3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ."
23/22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
"2.Энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
2 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Шүүх" гэсний дараа "энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад" гэж, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "үйлдлээрээ" гэсний дараа "санаатай" гэж, 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "болно." гэсний дараа "Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна." гэж, 6.5 дугаар зүйлийн 1.5 дахь заалтын "илчилсэн," гэсний дараа "бусдын үйлдсэн" гэж, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "байдлаар" гэсний дараа "хорих" гэж, мөн зүйлийн 1.3 дахь заалтын "хорих ялын" гэсний дараа "доод хэмжээг хоёр жилээс дээш," гэж, мөн зүйлийн 1.5 дахь заалтын "тогтоосон" гэсний дараа "ба бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй" гэж, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "төгрөгөөр," гэсний дараа "нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар," гэж, 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалт, 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалт, 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "ноцтой," гэсний дараа "эсхүл" гэж, 18.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Энэ" гэсний дараа "зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан" гэж, 20.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "хүнсний" гэсний дараа ", эсхүл хүнсний нэмэлт" гэж, 21.6 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн "өмгөөлөгч," гэсний дараа "мөрдөгч," гэж, 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "оногдуулах" гэсний дараа ", ялгаварлах" гэж, 21.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "шүүгч," гэсний дараа "эсхүл" гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Прокурор," гэсний дараа "эсхүл" гэж, 22.5 дугаар зүйлийн тайлбарын "хийлгэхээр" гэсний дараа "урьдчилан төлөвлөж, зориуд санаатайгаар" гэж, 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "материалыг" гэсний дараа "бэлтгэсэн," гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна."
2/1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
"3.Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ.
4.Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй."
3/1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх заалт:
"1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;
1.2.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн;
1.3.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш, хорих ялын дээд хэмжээг арван таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш арван хоёр жил өнгөрсөн;
1.4.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг арван хоёр жилээс дээш, хорих ялын дээд хэмжээг хорин жил хүртэл тогтоосон ба бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэнээс хойш хорин жил өнгөрсөн."
4/2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно."
5/2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
"2.Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно."
6/2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
"4.Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно:
4.1."их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг;
4.2."үлэмж хэмжээний хохирол" гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг;
4.3."бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг.
7/2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
"2.Энэ хуульд гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэл, эс үйлдэхүйд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй."
8/2.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг:
"3.Гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.
4.Гэмт хэргээ туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзахаас өмнө хийсэн үйлдэл, эс үйлдэхүй нь бие даасан өөр гэмт хэргийн шинжтэй байвал тухайн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ."
9/5.1 дүгээр зүйл:
"5.1 дүгээр зүйл.Эрүүгийн хариуцлагын зорилго
1.Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
2.Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ.
3.Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу ял оногдуулна.
4.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
5.Хуулийн этгээдэд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ."
10/5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
"2.Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг үндсэн, эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэнэ."
11/5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:
"2.Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цагаар тогтооно."
12/6.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалт:
"1.2.энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн;"
13/6.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
"5.Шүүх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан хохирол нөхөн төлөх хугацааг тэнссэн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно."
14/6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
"2.Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно:
2.1.торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг;
2.2.нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг;
2.3.зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг;
2.4.хорих ялын нэг хоногийг."
15/7.1 дүгээр зүйлийн 1, 5, 8 дахь хэсэг:
"1.Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.
5.Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.
8.Тэнсэх хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулахгүй."
16/7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна."
17/8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
"2.Шүүх өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар, нийт нэг зуун хориос гурван зуун жаран цагаар тогтооно."
18/9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
"3.Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй."
19/10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
20/10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
21/11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
22/11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ."
23/13.4 дүгээр зүйл:
"13.4 дүгээр зүйл.Хүнийг хүчээр алга болгох
1.Хүнийг хууль бусаар хорьсон нь хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүй бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгч хүнийг хууль бусаар хорьсон, хууль бусаар нууж эрх чөлөөг нь хязгаарласан, эсхүл хорьсон, эрх чөлөөг нь хязгаарласан талаархи мэдээллийг нууж, мэдээлэл өгөхөөс татгалзаж эрх чөлөөг нь хязгаарласны улмаас бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхолд нь хохирол, хор уршиг учруулсан нь энэ хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргийн шинжгүй бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
3.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;
3.2.хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Энэ гэмт хэргийг:
4.1.зохион байгуулалттай гэмт бүлэг;
4.2.хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн, эсхүл хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
24/14.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:
"2.Шашны байгууллага, шашны төлөөлөгч, номлол түгээгч өөрийн шашны үзэл номлолоо бусдад хүчээр тулгасан, шахалт үзүүлсэн, хууран мэхэлж татан оруулсан, эсхүл шашны харгис үзэл номлолыг сурталчилсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
25/15.1 дүгээр зүйл:
"15.1 дүгээр зүйл.Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх
1.Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
26/15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
27/15.3 дугаар зүйл:
"15.3 дугаар зүйл.Хүний цус, эд, эрхтнийг хууль бусаар авах
1.Хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж хүний цусыг авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж хүний эд, эрхтнийг авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хохирогчийн хөрөнгө чинээ, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдал, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн, эсхүл энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
28/16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
29/16.7 дугаар зүйл:
"16.7 дугаар зүйл.Хүүхэдтэй хэрцгий харьцах
1.Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ."
30/17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
31/17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
32/17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
33/17.5 дугаар зүйл:
"17.5 дугаар зүйл.Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших
1.Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
34/17.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг:
"1.Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Нийтийн эзэмшлийн зам харилцаа, цахилгаан, дулаан, холбоо, осол, гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмжийг устгасан, гэмтээсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
35/17.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Бусдын эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
36/17.11 дүгээр зүйл:
"17.11 дүгээр зүйл.Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх
1.Нийтийн эзэмшлийн зам харилцаа, цахилгаан, дулаан, холбоо, осол, гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмжийг болгоомжгүйгээр устгасан, гэмтээсэн, эсхүл үрэгдүүлсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ."
37/17.12 дугаар зүйл:
"17.12 дугаар зүйл.Мал хулгайлах
1.Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Бусдын олон тооны малыг хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
38/18.3 дугаар зүйл:
"18.3 дугаар зүйл.Татвар төлөхөөс зайлсхийх
1.Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ."
39/18.4 дүгээр зүйл:
"18.4 дүгээр зүйл.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварын гэрчилгээ эзэмшигчийн эрхийг зөрчих
1.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварын гэрчилгээгээр хамгаалагдсан бүтээлийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан, улсын хилээр нэвтрүүлсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн;
2.2.байнга тогтвортой үйлдсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
40/18.13 дугаар зүйл:
"18.13 дугаар зүйл.Банк хууль бусаар байгуулах, банкны төлбөрийн чадвар алдагдуулах
1.Банкыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нээж үйл ажиллагаа явуулсан, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг хууль бусаар бүрдүүлсэн бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан шунахайн, эсхүл хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс банкыг төлбөрийн чадваргүй болгосон, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас бусдад гурван зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Энэ зүйлд заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ."
41/21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Баривчлагдсан, цагдан хоригдсон яллагдагч, цагдан хоригдсон шүүгдэгч, эсхүл хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
42/22.1 дүгээр зүйл:
"22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
43/22.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан, албаны чиг үүрэг, бүрэн эрхээ албаны эрх ашигт харшаар ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
44/22.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг:
"1.Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
45/22.9 дүгээр зүйл:
"22.9 дүгээр зүйл.Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах
1.Нийтийн албан тушаалтан төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг:
1.1.зориулалтын бусаар зарцуулсан;
1.2.зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан;
1.3.зохиомол хомсдол бий болгох замаар бараа, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх үнийг зориудаар өсгөсөн;
1.4.төрийн өмчийн, төсөвт байгууллагын эд хөрөнгийг зах зээлийн дунджаас доогуур үнээр борлуулсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол нийтийн албанд ажиллах, эсхүл сонгогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
46/22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
47/27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөвшөөрөлгүй арилжааны нислэг үйлдсэн, заасан маршрутыг зөрчиж ниссэн, агаарын зам, буух газрыг дур мэдэн өөрчилсөн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
48/27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ."
4 дүгээр зүйл. Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "ял, албадлагын арга хэмжээг" гэснийг "түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг" гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэг, 9.2 дугаар зүйлийн гарчгийн "ялын" гэснийг "эрүүгийн хариуцлагын" гэж, 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Ял, албадлагын арга хэмжээг" гэснийг "Эрүүгийн хариуцлагыг" гэж, 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 1.6 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 2.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "ял оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ." гэснийг "эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ." гэж, 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "бол тухайн хүнийг ялаас чөлөөлж, хуулийн этгээдэд ял оногдуулна" гэснийг "хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж, 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "үйлдэл, эс үйлдэхүйд ял оногдуулахгүй, албадлагын арга хэмжээ хэрэглэхгүй" гэснийг "эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй" гэж,
1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Дипломат" гэснийг "Гадаад улсын дипломат" гэж, мөн хэсгийн "ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх" гэснийг "эрүүгийн хариуцлага хүлээлгэх" гэж, 1.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "ял оногдуулна." гэснийг "эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ." гэж, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "ял оногдуулаагүй, албадлагын арга хэмжээ хэрэглээгүй" гэснийг "нь эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй" гэж, 1.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 4.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 28.4 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1 дэх хэсэг, 28.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 28.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 28.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн "цэргийн албан" гэснийг "цэргийн алба" гэж, 4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 28.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 28.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 28.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 28.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Цэргийн албан" гэснийг "Цэргийн алба" гэж, 1.6 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "ял оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно." гэснийг "эрүүгийн хариуцлага хүлээлгэж болно." гэж, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "тооцох ба оногдуулах ялын" гэснийг "тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын" гэж, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "мэдсэн атлаа" гэснийг "ухамсарлаж" гэж, 2.6 дугаар зүйлийн дугаарыг "2.7" гэж, 2.7 дугаар зүйлийн дугаарыг "2.8" гэж, Гуравдугаар бүлгийн гарчгийн "ГЭМТ ХЭРЭГ ХАМТРАН ҮЙЛДЭХ" гэснийг "ГЭМТ ХЭРЭГТ ХАМТРАН ОРОЛЦОХ" гэж, 3.1 дүгээр зүйлийн гарчгийн "Гэмт хэрэг хамтран үйлдэх" гэснийг "Гэмт хэрэгт хамтран оролцох" гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн "гэмт хэрэг хамтран үйлдэх" гэснийг "гэмт хэрэгт хамтран оролцох" гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн "гэмт хэрэг хамтран үйлдэгчид" гэснийг "гэмт хэрэгт хамтран оролцогчид" гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн "гэмт хэрэг хамтран үйлдсэнд" гэснийг "гэмт хэрэгт хамтран оролцсонд" гэж, 4.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "хууль зүйн" гэснийг "хуулийн" гэж, Тавдугаар бүлгийн гарчгийн "ЯЛЫН" гэснийг "ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГЫН" гэж, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "нэгжтэй" гэснийг "торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй" гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн "хоёр" гэснийг "нэг" гэж, 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн "хүн," гэснийг "хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг" гэж, 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "долоо хоногоос" гэснийг "зургаан сараас" гэж, Зургадугаар бүлгийн гарчиг, Наймдугаар бүлгийн гарчиг, Есдүгээр бүлгийн гарчгийн "ЯЛ ОНОГДУУЛАХ" гэснийг "ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ" гэж, 6.1 дүгээр зүйлийн гарчиг, 6.2 дугаар зүйлийн гарчгийн "Ял оногдуулах" гэснийг "Эрүүгийн хариуцлага хүлээлгэх" гэж, 8.1 дүгээр зүйлийн гарчиг, 9.1 дүгээр зүйлийн гарчгийн "ял оногдуулах" гэснийг "эрүүгийн хариуцлага хүлээлгэх" гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ял оногдуулахад" гэснийг "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд" гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "ялыг" гэснийг "эрүүгийн хариуцлагыг" гэж, 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн
"Ял, албадлагын арга хэмжээ" гэснийг "Эрүүгийн хариуцлага" гэж, 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "ялаас" гэснийг "эрүүгийн хариуцлагаас" гэж, 6.5 дугаар зүйлийн гарчиг, 6.6 дугаар зүйлийн гарчгийн "Ял" гэснийг "Эрүүгийн хариуцлагыг" гэж, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "ял оногдуулахдаа" гэснийг "эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ" гэж, 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "ялыг хүндрүүлж оногдуулахыг" гэснийг "эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг" гэж, 6.7 дугаар зүйлийн гарчгийг "Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх" гэж, мөн зүйлийн 1.1, 1.2 дахь заалтын "илэрхийлж хохирогчтой эвлэрсэн" гэснийг "илэрхийлсэн" гэж, мөн зүйлийн 1.2 дахь заалтын "таван жил хүртэл" гэснийг "таван жил, түүнээс бага" гэж, мөн зүйлийн 1.3, 1.4, 1.5 дахь заалтын "төлж, хохирогчтой эвлэрсэн" гэснийг "төлсөн" гэж, 6.8 дугаар зүйлийн гарчгийг "Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах" гэж, 7.1 дүгээр зүйлийн гарчгийг "Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх" гэж, 7.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн "эмгэг, эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг" гэснийг "эмгэгийг" гэж, 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "хүний" гэснийг "хүн, хуулийн этгээдийн" гэж, 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "оногдуулах ял" гэснийг "хүлээлгэх эрүүгийн хариуцлага" гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн "Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон" гэснийг "Хүнд" гэж, 8.6 дугаар зүйлийн дугаарыг "8.7" гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн "Энэ хуулийн тусгай ангид найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан" гэснийг "Хөнгөн" гэж, 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө өөрийн" гэснийг "хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй" гэж, 9.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтын "ял;" гэснийг "ял." гэж, 9.4, 9.5 дугаар зүйлийн гарчгийн "ял" гэснийг "албадлагын арга хэмжээ" гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн "хуульд" гэснийг "хуулийн тусгай ангид" гэж, мөн зүйлийн 1 дэх хэсэг, 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "ял оногдуулна." гэснийг "албадлагын арга хэмжээ хэрэглэнэ." гэж, 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "сэтгэцийн" гэснийг "сэтгэл санааны" гэж, 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2.3 дахь заалт, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2.2 дахь заалт, 13.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 19.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 19.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 19.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 25.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2.4 дэх заалт, 28.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 28.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 28.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 28.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 28.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "нэг сараас" гэснийг "зургаан сараас" гэж, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэснийг, 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 25.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэснийг "хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ." гэж, 13.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 27.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэснийг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэснийг "хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ." гэж, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "нэг зуун нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоо хоногоос гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл долоо хоногоос гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэснийг "дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ." гэж, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэснийг "хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ." гэж, 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт, 12.3 дугаар зүйлийн 2.1 дэх заалтын "хүүхдийг" гэснийг "хүнийг" гэж, 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 19.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "гурван сараас" гэснийг "зургаан сараас" гэж, 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг" гэснийг "Хохирогчид" гэж, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "нэг зуун нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоо хоногоос гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл долоо хоногоос гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэснийг, 13.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэснийг "дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ." гэж, 13.6 дугаар зүйлийн гарчгийн "Хүний" гэснийг "Бусдын" гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн "нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэснийг, 13.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэснийг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэснийг, 14.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэснийг, 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "нэг зуун нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоо хоногоос гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл долоо хоногоос гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэснийг, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэснийг, 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "нэг зуун нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоо хоногоос зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэснийг "дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ." гэж, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Эрх" гэснийг "Энэ гэмт хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, эсхүл эрх" гэж, 13.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "хүн, түүний" гэснийг "хүний бие, хүний" гэж, 13.8 дугаар зүйлийн гарчгийн "хийх" гэснийг "хийж дамжуулах, тараах" гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн "хийсэн" гэснийг "хийж олон нийтэд тараасан, эсхүл бусдад дамжуулсан" гэж, 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Хувь хүн нууцалж хамгаалсан, олон нийтэд ил болгоогүй баримт, мэдээллийг өөрийнх нь, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр" гэснийг "Хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг хууль бусаар" гэж, 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Хувь хүн нууцалж, хамгаалсан баримт, мэдээллийг" гэснийг "Хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг" гэж, 13.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Хохирогчид" гэснийг "Бусдад" гэж, 13.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэснийг, 18.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэснийг "таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж, 15.2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтын "арван мянган нэгжээс дөчин мянган" гэснийг "таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган" гэж, мөн заалтын "хоёр жилээс найман" гэснийг "нэг жилээс таван" гэж, 15.6 дугаар зүйлийн "эрүүл мэндэд" гэснийг "амь насанд" гэж, 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "арван хоёр жилээс хорин" гэснийг "таван жилээс арван хоёр" гэж, 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэснийг "хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "гурван сараас хоёр" гэснийг "зургаан сараас таван" гэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтын "найман жилээс арван таван" гэснийг "таван жилээс арван хоёр" гэж, 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэснийг "дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ." гэж,
18.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "дамжуулсны улмаас үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчид их хэмжээний хохирол учруулсан" гэснийг "дамжуулсан" гэж, 18.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан" гэснийг "ашигласан" гэж, 19.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "захиргааны хэм хэмжээний акт" гэснийг "журам" гэж, 19.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Хуурах," гэснийг "Хуурамч" гэж, мөн хэсгийн "Монгол Улсын харьяалал" гэснийг "Монгол Улсын иргэний харьяалал" гэж, 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "зориуд" гэснийг "хууль бусаар" гэж, 20.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэснийг "таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ." гэж, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр үүрэг хүлээсэн хүн, эсхүл нийтийн албан тушаалтанд" гэснийг "бусдад" гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн "эрхийг хоёр" гэснийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн "эрхийг гурван" гэснийг "эрхийг хоёр жилээс таван" гэж, мөн зүйлийн тайлбарын "хаагчийн" гэснийг "тушаалтны" гэж, "албан үүргээ" гэснийг "албаны чиг үүргээ" гэж, 22.8 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын "эд хөрөнгө" гэснийг "бараа, ажил, үйлчилгээ" гэж, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "албан хаагч" гэснийг "албан тушаалтан" гэж, 18.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 20.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 25.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "дөрвөн зуун тавин" гэснийг "хоёр мянга долоон зуун" гэж, 18.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "нэг мянга гурван зуун тавин" гэснийг "хоёр мянга долоон зуун" гэж, 24.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "байгалийн тэнцлийг алдагдуулсан" гэснийг "экологийн тогтолцоог алдагдуулсан" гэж, 28.7 дугаар зүйлийн гарчгийн "хэрэгслийг" гэснийг "хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг" гэж, 28.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "нэг сараас зургаан сар" гэснийг, 28.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "долоо хоногоос гурван сар" гэснийг "зургаан сараас нэг жил" гэж, 29.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 29.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "татан буулгах ял шийтгэнэ" гэснийг "албадан татан буулгана" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 4.2 дугаар зүйлийн тайлбарын "тахар," гэснийг, 6.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн ", хэрэг хариуцах чадвартай боловч сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүний сэтгэцийн байдал нь өөртөө, бусдад аюул учруулж болзошгүй" гэснийг, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "оногдуулж" гэснийг, 7.3 дугаар зүйлийн 2.3 дахь заалтын "нийтэд тустай" гэснийг, 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн ", хэрэг хариуцах чадвартай боловч сэтгэцийн эмгэг, эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүн өөртөө, бусдад аюул учруулж болзошгүй" гэснийг, 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн; энэ" гэснийг, 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж" гэснийг, 11.6 дугаар зүйлийн гарчгийн "санаатай халдах," гэснийг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн "санаатай халдсан, эсхүл" гэснийг, 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн ", эсхүл тодорхой үйлдэл, эс үйлдэхүй шаардсан" гэснийг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл" гэснийг, мөн зүйлийн 2.3 дахь заалтын "таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл" гэснийг, 20.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн" гэснийг, 21.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ", шан харамж амласан, өгсөн" гэснийг, 22.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалтын "их хэмжээний" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 6.11 дүгээр зүйл, 7.3 дугаар зүйлийн 2.4 дэх заалт, 9.2 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалт, 12.1 дүгээр зүйлийн 2.9 дэх заалт, 12.4 дүгээр зүйл, 13.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн тайлбар, 20.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 20.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 3.2 дахь заалт, 20.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 21.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 21.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 22.2 дугаар зүйл, 24.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 25.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 25.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
