A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-Д НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-д доор дурдсан агуулгатай 18.18 дугаар зүйл нэмсүгэй:

Хэвлэх

"18.18 дугаар зүйл.Үндэсний төлбөрийн системд холбогдох үйл ажиллагаа хууль бусаар эрхлэх

Хэвлэх

1.Үндэсний төлбөрийн системд холбогдох үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар эрхэлсэн бол нэг жилээс хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг үйлдэж бусдад гурван зуун сая төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан бол таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Үндэсний төлбөрийн системийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД