- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ЯЛЛАГДАГЧИД ҮЗҮҮЛЭХ ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 05 дугаар сарын 18 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ЯЛЛАГДАГЧИД ҮЗҮҮЛЭХ ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.2 дахь хэсэг нэмсүгэй:
"6.2.Төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгч, ялтан энэ хуулийн 6.1-д заасан хууль зүйн туслалцаа авах эрх бүхий хүнд хамаарна."
2 дугаар зүйл.Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Монгол Улсын Үндсэн хууль," гэсний дараа "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль," гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
