- Нүүр
- Монгол Улсын хууль
- ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 05 дугаар сарын 18 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Шүүхийн шинжилгээний тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:
1/6 дугаар зүйлийн 6.1.10 дахь заалт:
"6.1.10."шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан" гэж шинжилгээний байгууллагын дарга, эсхүл түүний шийдвэрээр томилогдсон албан тушаалтныг."
2/14 дүгээр зүйлийн 14.1.8 дахь заалт:
"14.1.8.тусгай мэдлэг бүхий мөрдөгчтэй хамтран ажиллах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх;"
3/18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэг:
"18.3.Тусгай мэдлэг бүхий мөрдөгч шинжилгээ хийж магадлагаа гаргах бол энэ зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэгт заасан журмыг баримтална."
4/21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг:
"21.2.Шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд шинжилгээний байгууллагын шинжээчээс гадна тухайн шинжилгээний байгууллагад ажилладаггүй хүнийг оролцуулах бол хамтран ажиллах нөхцөлийг шинжээч томилсон албан тушаалтан хамтран хариуцна."
5/27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалт:
"27.1.5.хуульд заасан бусад үндэслэл."
2 дугаар зүйл.Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтын "урлаг," гэсний дараа "түүх," гэж, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн "зайлсхийх," гэсний дараа "тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхих, тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэх," гэж, 8.4 дэх хэсгийн "журмыг" гэсний дараа "шинжилгээ хийх хэлбэр," гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Шүүхийн шинжилгээний тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/6 дугаар зүйлийн 6.1.6 дахь заалт:
"6.1.6."шинжилгээний магадлагаа" гэж тусгай мэдлэг бүхий мөрдөгч ул мөр, эд мөрийн баримт болон хэргийн бусад материалд анхан шатны үзлэг оношилгоо хийж, үр дүнг тусгасан баримт бичгийг;"
2/9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг:
"9.1.Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна."
4 дүгээр зүйл.Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалтын "байцаан шийтгэх" гэснийг "хэрэг хянан шийдвэрлэх тухай" гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.4 дэх заалт, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтын "хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч" гэснийг "мөрдөгч" гэж, 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалт, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийн "байцаан шийтгэх" гэснийг "хэрэг хянан шийдвэрлэх" гэж, 6 дугаар зүйлийн 6.1.8 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3, 12.4 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.3, 35.4 дэх хэсгийн "хэлбэр" гэснийг "загвар" гэж, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн "хуваарилна" гэснийг "даалгана" гэж, 8.3 дахь хэсгийн "Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд" гэснийг "Шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан" гэж, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийн "байцаан шийтгэх хуулийн 146, 154 дүгээр зүйлд" гэснийг "хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1, 25.2 дугаар зүйлд" гэж, 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийн "хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэснийг "шүүхийн шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн Улсын ерөнхий прокурор" гэж, 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалтын "гэрчийг байцаахад" гэснийг "гэрчээс мэдүүлэг авахад" гэж, 16 дугаар зүйлийн гарчгийн "Шинжээчийг татгалзан гаргах" гэснийг "Шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах" гэж, мөн зүйлийн 16.5 дахь хэсгийн "байцаан шийтгэх хуулийн 56.4-т" гэснийг "хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт" гэж, 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалтын "байцаан шийтгэх хуулийн 156.1.3, 156.1.4-т заасан" гэснийг "хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан" гэж, 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийн "байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлд" гэснийг "хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт" гэж, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийн "хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн" гэснийг "мөрдөгчийн" гэж, 29.4 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн "байцаан шийтгэх хуулийн 161 дүгээр зүйлд" гэснийг "хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт" гэж, 14 дүгээр зүйлийн 14.1.8 дахь заалтын дугаарыг "14.1.9" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2 дахь заалтын "байцаан шийтгэх болон" гэснийг хассугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
