- Нүүр
- Монгол Улсын хууль
- ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 05 дугаар сарын 18 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн "байцаан шийтгэх" гэснийг "хэрэг хянан шийдвэрлэх тухай" гэж, 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтын "байцаан шийтгэх" гэснийг "хэрэг хянан шийдвэрлэх" гэж, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн "хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч" гэснийг "мөрдөгч" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
