- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 05 дугаар сарын 18 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 14.6 дахь хэсэг нэмсүгэй:
"14.6.Гэмт хэргийн тухай мэдээллийн төлбөрийн жишгийг санхүүгийн болон хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
