A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 05 дугаар сарын 18 өдөр 

Төрийн ордон, Улаанбаатар хот

СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэг:

"19.5.Хоригдсон этгээд өмгөөлөгчтэйгөө уулзахад энэ зүйлийн 19.2, 19.4 дэх хэсэг хамаарахгүй."

2/31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг:

"31.3.Цагдан хорих шийдвэрийг биелүүлэх байгууллага нь хоригдож байгаа өсвөр насны хүнд зориулсан сургалт зохион байгуулна."

2 дугаар зүйл.Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт "Хоригдсон этгээд өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзах нөхцөлөөр хангагдсан байна." гэсэн 2 дахь өгүүлбэр, 34 дүгээр зүйлийн 34.9 дэх хэсгийн "минут" гэсний дараа ", өсвөр насны хүнийг өдөрт 30 минут" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн дараахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг:

"14.1.Хоригдох этгээдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэрт заасан хугацаагаар хорино."

2/28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг:

"28.1.Хоригдсон этгээдийг цагдаагийн алба шүүхийн шийдвэрээр шүүх хуралдаанд, хорих байрны захиргаа мөрдөгч, прокурорын шийдвэрээр мөрдөн байцаалтын явцад мөрдөн шалгах тодорхой ажиллагаанд оролцуулахаар хуяглан хүргэх, хорих байранд буцаан авчрах ажиллагааг гүйцэтгэнэ."

4 дүгээр зүйл.Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн "байцаан шийтгэх" гэснийг "хэрэг хянан шийдвэрлэх тухай" гэж, 43 дугаар зүйлийн 43.1.2 дахь заалтын "хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн" гэснийг "мөрдөгчийн" гэж, 10 дугаар зүйлийн 10.3.4 дэх заалт, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1.8 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.9 дэх хэсгийн "хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч" гэснийг "мөрдөгч" гэж, 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийн "Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч" гэснийг "Мөрдөгч" гэж, 31 дүгээр зүйлийн гарчгийн "Насанд хүрээгүй этгээдийг" гэснийг "Өсвөр насны хүнийг" гэж, мөн зүйлийн 31.1 дэх хэсгийн "насанд хүрээгүй этгээдийг" гэснийг "өсвөр насны хүнийг" гэж, 31.2 дахь хэсгийн "Насанд хүрээгүй этгээдийн" гэснийг "Өсвөр насны хүний" гэж, 32 дугаар зүйлийн 32.2.1 дэх заалтын "насанд хүрээгүй этгээд" гэснийг "өсвөр насны хүн" гэж, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн "насанд хүрээгүй" гэснийг "өсвөр насны хүн" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн "нийгмийн хамгааллын болон" гэснийг хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

7 дугаар зүйл.Энэ хуулийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ