- Нүүр
- Монгол Улсын хууль
- УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
("Төрийн мэдээлэл", 2017 он, №23)
1 дүгээр зүйл.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын "Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5.1.11-д" гэснийг "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтад" гэж, 3.1.4 дэх заалтын "Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5.1.13-д" гэснийг "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт" гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн "байцаан шийтгэх" гэснийг "хэрэг хянан шийдвэрлэх тухай" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
