- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 05 дугаар сарын 18 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь заалтын "эрүүгийн байцаан шийтгэх" гэснийг "эрүүгийн" гэж, 37 дугаар зүйлийн 37.2, 37.3 дахь хэсгийн "хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч" гэснийг "мөрдөгч" гэж, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийн "хэрэг бүртгэх, мөрдөн байцаах" гэснийг "хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулах" гэж, 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсгийн "эрүүгийн байцаан шийтгэх" гэснийг "эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
