- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 9 дэх хэсэг нэмсүгэй:
"9.Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн бол ял шийтгүүлсэн гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахаар заасан эсэхээс үл хамааран эдлээгүй үлдсэн ялыг энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу сольж хорих ял оногдуулна."
2 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "биелүүлсэн," гэсний дараа "битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан," гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Мөрдөн шалгах" гэснийг "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах" гэж, 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "мөрдөн шалгах" гэснийг "шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
