A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 05 дугаар сарын 18 өдөр 

Төрийн ордон, Улаанбаатар хот

АГААРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Агаарын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн "байцаагч" гэсний дараа "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу" гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Агаарын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн "төрийн захиргааны төв байгууллага, холбогдох байгууллагатай хамтран тогтоосон журмын дагуу" гэснийг "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Агаарын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ