- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГААЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 05 дугаар сарын 18 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гаалийн тухай хуулийн 247 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 247.6 дахь хэсэг нэмсүгэй:
"247.6.Хүний биед үзлэг хийх ажиллагаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үзлэг хийх журмыг баримтална."
2 дугаар зүйл.Гаалийн тухай хуулийн 248 дугаар зүйлийн 248.2, 248.3 дахь хэсгийн "талбайд" гэсний дараа, 274 дүгээр зүйлийн 274.1.5 дахь заалтын "иргэнээс" гэсний дараа "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Гаалийн тухай хуулийн 296, 297 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
