A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 05 дугаар сарын 18-ний өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ДААТГАЛЫН МЭРГЭЖЛИЙН ОРОЛЦОГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1 дэх заалтын "зөрчсөн" гэсний дараа "нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол" гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.5 дахь заалтын ", тусгай зөвшөөрлийг хуурамч баримт бичиг бүрдүүлэн авсан нь тогтоогдсон" гэснийг, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийн "бөгөөд даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19.2, 19.3 дахь хэсэг хамаарахгүй" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.11, 37 дугаар зүйлийн 37.1.6 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ