- Нүүр
- Монгол Улсын хууль
- ДААТГАЛЫН ТУХАЙ (Шинэчилсэн найруулга)

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 05 дугаар сарын 18-ний өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Даатгалын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх заалтын "зөрчсөн" гэсний дараа "нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол" гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Даатгалын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтын ", тусгай зөвшөөрлийг хуурамч баримт бичиг бүрдүүлэн авсан нь тогтоогдсон" гэснийг, 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсгийн "бөгөөд даатгагчийн үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг шийдвэрлэхэд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19.2, 19.3 дахь хэсэг хамаарахгүй" гэснийг тус тус хассугай.
3 дугаар зүйл.Даатгалын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.13, 68 дугаар зүйлийн 68.1.6 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
