A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 05 дугаар сарын 18-ний өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1 дэх заалтын "хугацаагаар" гэсний дараа, 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтын "төлөгчөөс" гэсний дараа "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу" гэж, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн "байцаагчийн" гэсний дараа "зөрчил шалган шийдвэрлэхээс бусад асуудлаар" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь заалтын ", энэ хуулийн 74 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэхэд" гэснийг, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсгийн "болон Захиргааны хариуцлагын тухай хууль" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ