- Нүүр
- Монгол Улсын хууль
- ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1.3 дахь заалтын "арилжааг" гэсний дараа, 85.1.5 дахь заалтын "хүлээлгэх," гэсний дараа, 85.1.6 дахь заалтын "гүйлгээг" гэсний дараа "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу" гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
