- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАНКНЫ ТУХАЙ (Шинэчилсэн найруулга)

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Банкны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийн "хууль тогтоомж болон" гэснийг "хууль тогтоомж зөрчсөн нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй, эсхүл" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
