A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 05 дугаар сарын 18-ний өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн "захиргааны байгууллагаас" гэсний дараа "зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад" гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын "гэмт хэрэг мөрдөн байцаах ажиллагаа" гэснийг "хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.18 дахь хэсэг, 97 дугаар зүйлийн 97.1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ