A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 06 дугаар сарын 09 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.1.10 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"9.1.10.эрүүгийн хариуцлага хүлээсэн хуулийн этгээдийг бүртгэх, хуулийн этгээдэд оногдуулсан эрх хасах ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ