A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 18

 Төрийн ордон, Улаанбаатар хот

"Таван толгойн нүүрсний ордыг ашиглах

зарим асуудлын тухай" тогтоолд

нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" Улсын Их Хурлын 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтад дор дурдсан агуулгатай "г" заалт нэмсүгэй:

"г/"Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолын 1 дэх заалтын 9 дэх дэд заалтын дагуу Засгийн газар иргэдээс худалдаж авсан хувьцааны тоогоор энэ тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтын "в" заалтад заасан хувь, хэмжээг нэмэгдүүлэн тогтоох."

2."Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" Улсын Их Хурлын 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтын "а" заалтын "10 хувийг" гэснийг "20 хүртэлх хувийг" гэж, мөн заалтын 2 дахь дэд заалтын "б" заалтын "хувьцааны 10 хувийг" гэснийг "хувьцааны 10 хүртэлх хувийг" гэж, мөн заалтын 2 дахь дэд заалтын "в" заалтын "30 хүртэлх хувийг" гэснийг "20 хүртэлх хувийг" гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ