- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тэсэрч дэлбэрэх бодис/

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР,
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ
ГАЗРЫН ДАРГА НАРЫН
ХАМТАРСАН ТУШААЛ
2017 оны 06 сарын 16-ны өдөр Дугаар А/116, А/112 Улаанбаатар хот
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын хамтарсан 2015 оны А/32/231 дүгээр тушаалаар баталсан "Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн үед мөрдөх аюулгүй ажиллагааны журам"-ын 1.1 дэх заалтын "түүний түүхий эд," гэснийг хассугай.
2. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга /цагдаагийн хурандаа М.Лувсандорж/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга /Д.Энхсайхан/ нарт тус тус даалгасугай.
3. Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА
Ө.ЭНХТӨР |
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА
Н.ЦАГААНХҮҮ
|
Текст томруулах
A
A
A

