A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 06 дугаар сарын 30 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/18 дугаар зүйлийн 18.2.12 дахь заалт:

"18.2.12.гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн хүүхэд."

2/20 дугаар зүйлийн 20.2.7 дахь заалт:

"20.2.7.энэ хуулийн 3.1.11-д заасан босго шугамаас доогуур амьжиргаатай өрх толгойлсон эх, эцгийн хүүхэд."

2 дугаар зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсгийн "13.5.5-д" гэснийг "13.5.4-д" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсгийн "13.5.8," гэснийг хассугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.5.5, 13.5.8 дахь заалт, 13.7, 13.8 дахь хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД