- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 07 дүгээр сарын 06-ны өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот
ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 38.1.19 дэх заалт нэмсүгэй:
"38.1.19.спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэл."
2 дугаар зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн "38.1.18" гэсний дараа ", 38.1.19" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх