- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2012 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 19
Төрийн ордон, Улаанбаатар хот
Тэтгэмжийн хэмжээг өөрчлөн
тогтоох тухай
Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 191.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 191.5-д заасан эхэд сар тутам олгох тэтгэмжийн хэмжээг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 32500 /гучин хоёр мянга таван зуун/ төгрөгөөр, 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 40000 /дөчин мянган/ төгрөгөөр тус тус тогтоосугай.
2."Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 54 дүгээр тогтоолын нэрийн "Тэтгэмж, мөнгөн тусламжийн" гэснийг "Мөнгөн тусламжийн" гэж өөрчилсүгэй.
3."Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 54 дүгээр тогтоолын 1 дэх заалтын "Эхэд жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар бүр олгох тэтгэмжийн хэмжээг 26000 /хорин зургаан мянган/ төгрөгөөр," гэснийг хассугай.
4.Энэ тогтоолыг Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
