A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн ордон,Улаанбаатар хот

Дугаар 71

Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Лувсанвандангийн Болд, Дуламсүрэнгийн Оюунхорол нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр баталсугай.

2.Энэ тогтоолыг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД