A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 07 сарын 06 өдөр 

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.1.12 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"9.1.12.магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээ."

2 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын "байгууллага болон" гэсний дараа "магадлан итгэмжлэгдсэн спортын клуб," гэж, мөн зүйлийн 3.1.7 дахь заалтын "хөнгөвчлөх болон" гэсний дараа "идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээ," гэж, 3.1.8 дахь заалтын "байгууллага болон" гэсний дараа "магадлан итгэмжлэгдсэн спортын клуб," гэж, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийн "шинжилгээнд хамруулах" гэсний дараа ", магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох" гэж тус тус нэмсүгэй:

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД