A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 11 сарын 10 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 25.11, 25.12 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"25.11.Байнгын хороо, дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлэг явуулах үед нам, эвслийн бүлэг, гишүүдийн гаргасан санал нь Төсвийн тухай хуулийн 6.2.6 дахь заалтад нийцсэн байна.

25.12.Хоёр дахь хэлэлцүүлгийн үед нам, эвслийн бүлэг, гишүүд, Ерөнхийлөгч, Төрийн аудитын төв байгууллага тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардал нэмэгдүүлэх санал гаргасан бол бусад төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг мөн хэмжээгээр бууруулах, түүнчлэн татвар бууруулах санал гаргасан бол мөн хэмжээгээр зардал бууруулах саналыг хамтад нь гаргаж, нэг санал болгон санал хураалт явуулна."

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн "25.11, 25.12, 25.13, 25.14, 25.15, 25.16, 25.17" дахь хэсгийн дугаарыг "25.13, 25.14, 25.15, 25.16, 25.17, 25.18, 25.19" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД