- Нүүр
- Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
- МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХУУЛИЙН 100 ДУГААР ЗҮЙЛИЙН 4 ДЭХ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭСЭН МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / Дүгнэлт/

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
1995 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр
Дугаар 06
Улаанбаатар хот
ИРГЭНИЙ ХУУЛИЙН 100 ДУГААР ЗҮЙЛИЙН 4 ДЭХ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭСЭН МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / Дүгнэлт/
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Д.Чилхаажав, С.Жанцан, Ч.Энхбаатар, Л.Баасан /илтгэгч/, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулж хийв. |
Хуралдаанд гомдол гаргагч иргэн Д.Ламжав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөр нар оролцов. |
Дондовын Ламжав Цэцэд хандаж 1995 оны 5 дугаар сарын 22-нд гаргасан өргөдөлдөө: Монгол Улсын Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх заалт, Монгол Улсын Хөдөлмөрийн хамтын маргааныг зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т байгаа онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно гэсэн заалтыг зөрчиж байгааг хянан үзэхийг хүсье гэжээ. |
Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ч.Энхбаатар 1995 оны 6 дугаар сарын 9-нд 6 тоот тогтоол гарган энэхүү маргааныг 1995 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргасан гэдэг үндэслэлээр иргэн Д.Ламжавын гомдлын Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт холбогдох хэсгийг хүлээн авахаас татгалзаж бусад асуудлаар маргаан үүсгэжээ. |
Цэцийн гишүүн Г.Нямдоо, С.Жанцан, Д.Чилхаажав нарын бүрэлдэхүүнтэй 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар холбогдох асуудлын талаар иргэн Д.Ламжаваас дахин гаргасан гомдлыг хянан хэлэлцээд: |
1/ Өргөдлийн зарим хэсгийг хүлээн авахаас татгалзсан Цэцийн гишүүн Ч.Энхбаатарын тогтоолыг хүчингүй болгох; |
2/ Монгол Улсын Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх заалт Үндсэн хуулийг зөрчиж байгаа эсэх тухай маргааныг үүсгэсэн 02 тоот магадлалыг гаргажээ. |
Иргэн Д.Ламжавын гомдлын дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 1995 оны 3 дугаар сарын 9-нд Монгол Улсын Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2, 6 дугаар зүйлийн 3, 16 дугаар зүйлийн 3, Үндсэн хуулийн хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 2, 6 дугаар зүйлийн 3, 16 дугаар зүйлийн 3, Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй байна гэсэн 03 тоот дүгнэлт, 1995 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй байна гэсэн 04 тоот дүгнэлтүүдийг тус тус гаргасан байна. |
Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөр Цэцийн хуралдаанд оролцож гаргасан тайлбартаа: юуны өмнө Цэцийн хуралдаанд урьд нь оролцож чадалгүй хуралдаан хойшлуулах шалтгаан болгосондоо хүлцэл өчье. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц газрын тухай хуультай холбоотойгоор 3 удаа хуралджээ. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх үед манай хоёр гишүүний гаргасан тайлбар бол Улсын Их Хурлын тайлбар биш, тэдгээрийн өөрсдийн нь санал бодол болно. |
Иргэн Д.Ламжав газар өмчлүүлэх асуудлаарх түүхэн асуудлыг хөнджээ. Монголд газар өмчлөх асуудал өнөө үед байсан зүйл биш Хүннүгийн үеийн асуудал юм шүү. Энэ талаар судлаачид бичжээ. |
Иргэн газар өмчлүүлэх асуудал Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой асуудал болно. Цэцийн хуралдаанд хэлэлцэж буй гомдолтой холбоотойгоор зарим тайлбар хийе. |
Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд онц ба дайны байдал зарласан үед хүний зарим эрхийг хуулиар хязгаарлах тал бий. Энэ заалт бол иргэн Д.Ламжавын үзэж байгаа шиг иргэнд газар өмчлүүлэх, өмчийн харилцаатай холбоотой асуудал бишээ. Нөгөө талаар Улсын Их Хурал бол хуулиа тайлбартайгаар хийх эрхтэй бөгөөд энэ талаар Олон улсын эдийн засаг, нийгэм соёлын пактаар зөвшөөрсөн асуудал. Энэ чиглэлээр Монгол Улсын Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх заалт гарчээ. |
Улсын Их Хуралд газар зохион байгуулалтын ба кадаастрын гэх мэт иргэнд газар өмчлөхтэй холбоотой хуулийг Засгийн газраас оруулж ирсэн боловч Улсын Их Хурал төслийг буцаасан. Энэ нь газартай холбоотой урьдчилан шийдвэрлэгдэх газрын үнэлгээ, бусад тооцоо гэх мэт асуудалтай холбоотой. Газрын үнэлгээ гаргах, судалгаа явуулах зэрэг зохион байгуулалтын үйл ажиллагаанд Монгол Улсын одоогийн нэг жилийн төсөв зарцуулагдах гэх мэт асуудал бий. Ийм нөхцөлөөс болоод иргэнд газар өмчлүүлэх асуудлыг Улсын Их Хурал авч хэлэлцээгүй хойшлуулсан. Энэхүү агуулгаар Монгол Улсын Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх заалт гарсан ба энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэхгүй байна. |
Өнөөдрийн хуралдаанд тавигдаж буй улс төрийн чанартай асуултуудад хариу өгөхгүй гэж бодож байна. Энэ бол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх хэмжээний асуудал биш болно гэв. |
Гомдол гаргагч иргэн Д.Ламжав Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх заалт нь Үндсэн хуульд заасан иргэний эрхийг хязгаарласан, дордуулсан байна. Энэхүү хязгаарлалтыг онц болон дайны байдал зарласан үед хийж болох асуудлыг, ердийн нөхцөлд хийсэн учраас Иргэний хуулийн энэхүү заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчиж байна. Энэ томъёоллоо дараахь байдлаар танилцуулъя: |
Онц болон дайны байдал зарласан тохиолдолд иргэний эрх хуулиар хязгаарлагдах ёстой. Гэтэл ийм байдал гараагүй үед Монгол Улсын Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх заалт нь иргэний эрх, чөлөөг дордуулж, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна. |
Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 7 дугаар зүйлийн 3-т Монгол Улсын Үндсэн хуульд тодорхойлсон хүний эрхийг дордуулсан заалт бүхий БНМАУ-ын хууль болон олон улсын гэрээ, тэдгээрийн заалтыг энэхүү Үндсэн хууль хүчин төгөлдөр болсноос хойш хориглоно. Монгол Улсын Үндсэн хуульд харшлаагүй Монгол Улсын хууль ба олон улсын гэрээний хүний эрхийн талаархи заалт зөрчилдвөл уул гэрээний заалтыг баримтална гэж заасан. Учир нь хүний эрхийг дордуулсан Монгол Улсын хуулийн заалтыг 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөх болсон. Гэтэл хүний эрхийг дордуулсан БНМАУ-ын хуулиуд, тэдгээрийн заалтыг 1992 оны 2 дугаар сарын 12-ноос хэрэглэхийг хорьжээ. |
Улсын Бага Хурлаас 1990 оны 12 дугаар сарын 6-нд баталсан "БНМАУ-ын Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль"-иар бол Монгол Улсын иргэн 1990 оноос 1995 оны 1 дүгээр сарын 1 хүртэл газар өмчлөх эрхтэй байсан боловч 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс энэхүү эрх хасагдах боловч. |
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 17 дугаар зүйлийн 1-д хүн бүр эд хөрөнгийг хувьдаа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй, 2-т хэний ч эд хөрөнгийг дураар хураан авч болохгүй гэсэн олон улсын хэм хэмжээтэй Монгол Улсын Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх заалт нийцэхгүй байгаа юм. Эдгээр нь Монгол Улсын Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөж байгааг тодорхойлох нөхцөл болно. |
Эцэст нь хүсэлт болгоход Монгол Улсад иргэн газар өмчлөх эрхтэй эсэхийг Үндсэн хуулийг Цэц дүгнэлтэндээ хэлж өгөхийг хүсье гэжээ. |
ХЯНАВАЛ: |
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3-т зааснаар Монгол Улсын иргэдийн ... газар өмчлөх эрх эдлэх нь нээлттэй байгаа бөгөөд энэхүү эрхийг хэрэгжүүлэх журмыг хуулиар баталж мөрдөөгүй байна. Ийм нөхцөлд газар өмчлөлтэй холбоотой харилцаанд төр газрын өмчлөгчийн үүргийг хэрэгжүүлж байхаар Монгол Улсын Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4-т хуульчилсаныг Монгол Улсын Иргэний газар өмчлөх эрхийг хязгаарласан гэх үндэслэлгүй байна. |
Монгол Улсад иргэн газар өмчлөх эрхтэй болох тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 1995 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 03 тоот дүгнэлтийн хяналтын хэсэгт санал нэгтэй тэмдэглэсэн байна. |
Иргэн Д.Ламжавын гаргасан гомдолтой холбогдох асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 1995 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж гаргасан дүгнэлтийн хяналтын хэсэгт Монгол Улсын Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж тэмдэглэсэн байна. |
Иймд иргэн Д.Ламжавын хүсэлтийг хангах үндэслэлгүй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: |
1.Монгол Улсын Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 4 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзсүгэй. |
2.Монгол Улсын Хөдөлмөрийн хамтын маргааныг зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, 4 дэх заалт Монгол Улсын үндсэн хууль зөрчсөн гэсэн тухай маргааныг Үндсэн хуулийн Цэц 1995 оны 7 дугаар сарын 4-нд шийдвэрлэн 04 тоот дүгнэлт гаргасан болохыг дурьдсугай. |
3.Энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурлын 1995 оны намрын чуулган эхэлснээс хойш 15 хоногт багтаан хэлэлцэж хариуг манайд ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилж байна. |
ДАРГА Г.СОВД |
ГИШҮҮД Л.БААСАН |
С.ЖАНЦАН |
Д.ЧИЛХААЖАВ |
Ч.ЭНХБААТАР |
Текст томруулах
A
A
A

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
1995 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр Дугаар 06 Улаанбаатар хот
ХУУЛИЙН 100 ДУГААР ЗҮЙЛИЙН 4 ДЭХ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬ
ЗӨРЧСӨН ГЭСЭН МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / Дүгнэлт/
![]() |

Сонсох:
Таны санал хүсэлт