- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 11 сарын 09 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
1 дүгээр зүйл.Татварын ерөнхий хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:
1/13 дугаар зүйлийн 13.4.9 дэх заалт:
"13.4.9.газар эзэмших, ашиглах эрхтэй хуулийн этгээд болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн эцсийн эзэмшигчийн мэдээлэл."
2/18 дугаар зүйлийн 18.1.15 дахь заалт:
"18.1.15.хуульд заасан бусад адилтгах үүрэг."
3/711дүгээр зүйлийн 711.10, 711.11 дэх хэсэг:
"711.10.Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон, шилжүүлснийг бүртгэсэн талаархи мэдээллээ татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад сар бүр хүргүүлнэ.
711.11.Хуулийн этгээдийн улсын бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хуулийн этгээдийн улсын бүртгэл, эцсийн эзэмшигчийн бүртгэлийн өөрчлөлтийн мэдээллийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад сар бүр хүргүүлнэ."
2 дугаар зүйл.Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.14 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"18.1.14.газар эзэмших, ашиглах эрхтэй хуулийн этгээд болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн эцсийн эзэмшигчийн талаархи мэдээлэл, түүний өөрчлөлтийн тухай мэдээллийг шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор харьяа татварын албанд бүртгүүлэх."
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
