- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 11 сарын 10 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Хүүхэд хамгааллын тухай," гэсний дараа "Сургуулийн өмнөх боловсролын тухай, Боловсролын тухай," гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь хэсгийн "Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын" гэснийг "Боловсролын" гэж, 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийн "хүүхэд, гэр бүлийн хөгжлийн" гэснийг "боловсролын" гэж, 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн "хүүхэд, гэр бүлийн" гэснийг "боловсролын" гэж, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн "хүүхэд, гэр бүлийн хөгжлийн" гэснийг "боловсролын асуудал хариуцсан" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
