- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 11 сарын 10 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"34.1.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 4.1 дэх хэсгийн "Эрүүл мэндийн даатгалын сан," гэснийг, 5.4.36 дахь заалт, 6.2.10 дахь заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 4.1 дэх хэсгийн "Ирээдүйн тэтгэврийн нөөц сан," гэснийг, 5.4.39 дэх заалт, 6.2.12 дахь заалтыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө."
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
