- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨСВИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:
1/6 дугаар зүйлийн 6.2.6 дахь заалт:
"6.2.6.Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага нь Засгийн газар, Засаг даргын өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд өөрчлөлт оруулахаар бол доор дурдсан зохицуулалт хийнэ:
6.2.6.а.тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зарлагыг нэмэгдүүлэхээр бол бусад төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг мөн хэмжээгээр бууруулж, нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх;
6.2.6.б.төсөвт төвлөрүүлэх татвар болон төлбөрийн хэмжээг бууруулах бол мөн хэмжээгээр зардлыг бууруулах."
2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"71.5.Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.6 дахь хэсэг, мөн зүйлийн 8.6.3 дахь заалт, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийн "төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн," гэснийг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтын "Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв", гэснийг, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн "төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн" гэснийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс, 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.6.1 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 42 дугаар зүйлийн 42.3.3 дахь заалтын "төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн," гэснийг, 8 дугаар зүйлийн 8.8, 8.9 дэх хэсгийн "Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв," гэснийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 8 дугаар зүйлийн 8.4, 8.6 дахь хэсэг, мөн зүйлийн 8.6.3 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.6.1 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 42 дугаар зүйлийн 42.3.3 дахь заалтын "Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн" гэснийг, 8 дугаар зүйлийн 8.8, 8.9 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтын "Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн төсөв," гэснийг, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн "болон Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн" гэснийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө."
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
