A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 21

Төрийн ордон, Улаанбаатар хот

Засгийн газрын үнэт цаас гаргахыг

зөвшөөрөх тухай

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын төсвийн алдагдлыг нөхөх, төсвийн цаг зуурын хүндрэлийг даван туулахад зориулан 300.0 /гурван зуун/ тэрбум хүртэлх төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 2012 оны төсвийн жилд гаргаж, арилжаалахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т зөвшөөрсүгэй.

2.Энэ тогтоолыг Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ