- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Байгууллагын архивын ажлын үндсэн заавар батлах тухай

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Дугаар А/85 Улаанбаатар хот
Байгууллагын архивын ажлын үндсэн зааварт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Архивын тухай хуулийн 11.1.1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.1, 8.3.2, 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 60.1, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 41 дүгээр хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Үндэсний архивын газрын даргын 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 59 дүгээр тушаалаар батлагдсан "Байгууллагын архивын ажлын үндсэн заавар"-т дараах өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:
- 4.3.1.5-д "Хадгаламжийн санд 25-40 вт-ын чийдэнг тавиурын дээд тавцангаас дээш 50 см-ээс багагүй зайд байрлуулна" гэснийг "Хадгаламжийн санд 25-40 вт-ын өдрийн чийдэнг, баримтаас дээш 50 см-ийн зайд байрлуулна" гэж өөрчлөх;
- 10.1.6 дахь заалтыг хасах;
- 10.1.7 дахь заалтыг 10.1.6 дахь заалт болгож өөрчлөх.
2.Энэхүү зааварт оруулсан нэмэлт өөрчлөлтийг Захиргааны ерөнхий хуулийн 68.1-д заасны дагуу улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цэндсүрэнд даалгасугай.
3.Энэхүү тушаалыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын байцаагч нарт үүрэг болгосугай.
ДАРГА И.САРУУЛ
Текст томруулах
A
A
A
