- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ГЕГ-ын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар хүчингүй болсон/

/ГЕГ-ын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар хүчингүй болсон/
МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2008 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дугаар 632 Улаанбаатар хот
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 230.1, 268.1, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15.1, 15.2 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ нь:
1.Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 468 дугаар тушаалаар батлагдсан "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ын хоёрдугаар хавсралтын 11 дэх мөрийн дараах хүснэгтийн байгаа "... /20 сая болон түүнээс дээш хэмжээний гадаад валют, чектэй бол санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдсэн байх үүрэгтэй./" гэснийг тус хавсралтаас хассугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын гаалийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хяналт эрсдлийн удирдлагын газрын дарга /Д.Оюунчимэг/-д даалгасугай.
3.Энэ тушаалыг 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ
Улсын бүртгэлийн 2008 оны 10 сарын 20-ний 2952 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
